ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#33/2023

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Хөрөнгийн зах зээл нь тэвчээргүй хүмүүсийн мөнгийг

тэвчээртэй хүмүүс рүү шилжүүлдэг."

-Уоррен Баффет

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,948.57 нэгжид хүрч, 0.2%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны эхний хагас жилд 6.4%-иар өслөө. 2023 оны эхний хагас жилд Монгол улсын ДНБ 6.4%-иар өссөний -1.7%-ийг хөдөө аж ахуйн салбар, 3.9%-ийг уул уурхай,олборлолтын салбар, 0.3%-ийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5%-ийг үйлчилгээний салбар, 0.4%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж өссөн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлөө. Зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2.1%, DJIA индекс 2.2%, NASDAQ Composite индекс 2.6% тус тус 7 хоногт бууралттай байлаа. NASDAQ Composite индекс 7 хоногт хамгийн ихээр буурсан ба энэ нь тус индекс дэх дийлэнх компаниудыг хүүгийн түвшинд мэдрэг өсөлттэй ангиллын компаниуд бүрдүүлдэгтэй холбоотой байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээл уналттай байхад БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийн таагүй байдал болон цаашид өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа Европын зээлийн хүү гол сөрөг нөлөөг үзүүллээ. FTSE 100 индекс 3.5%, STOXX Europe 600 индекс 2.3%-ийн тус тус бууралттай хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй эрсдэл нь тус улсын эдийн засгийн хэтийн төлөвт сөрөг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа билээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлж улмаар NIKKEI 225 индекс 3.1%,TOPIX индекс 2.9%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Япон улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны 2-р улиралд жилийн өмнөх мөн үеэсээ 6.0%-ийн өсөлттэй гарлаа. Цэвэр экспорт ихээр нэмэгдсэн нь ДНБ өндөр өсөлттэй гарахад гол нөлөөг үзүүлжээ. Харин цэвэр экспорт ихээр нэмэгдэхэд эрэлт өндөр байгаа болон иений ханшийн сулрал гол нөлөөг үзүүлсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн цаашдын өсөлтөд санаа зовниж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.8%, CSI 300 индекс 2.6%-ийн тус тус уналттай хаагдлаа. БНХАУ-ын статистикийн хороо 7-р сард ажилгүйдлийн түвшин 5.3%-д хүрч өссөнийг мэдээллээ. Харин залуучуудын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг мэдээлсэнгүй. Тус улсын залуучуудын ажилгүйдлийн түвшин 2023 онд сар бүр өсөж 6-р сард түүхэн дээд буюу 21.3% түвшинд хүрсэн юм. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг мэдээлээгүйг улс төрийн хувьд эмзэг байдал үүсгэнэ гэж үзэж бодлогын хүрээнд мэдээлсэнгүй гэж дүгнэж болохоор байна.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

Онцлох ишлэл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 8 дугаар сарын 14-нээс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,561 ширхэг үнэт цаасыг 155,381,440 төгрөгөөр арилжаалсан байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 7-р сарын жижиглэнгийн борлуулалт сарын өмнөх мөн үеэс 0.7%, аж үйлдвэрийн үйлдвэрлэл (Industrial Production) сарын өмнөх мөн үеэс 1.0%-ийн тус тус өсөлттэй гарлаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарсан нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг өсгөж 4.26%-д хүргэлээ. Уг түвшин нь 2022 оны 10-р сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ


🔷Тогтмол өгөөж бүхий бондын хөрөнгө оруулалт
🔷Бодит өгөөжийн түвшин өндөр
🔷Эрсдэл бага, найдвартай
🔷Хөрвөх чадвар өндөр


Хөрөнгө оруулах болон өндөр өгөөжтэй бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл та доорх холбоосоор хандана уу!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах→

Хувьцаат компанийн мэдээ

Онцлох ишлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

 2023.08.18 

Төрийн банк ХК-ийн 2023 оны эхний хагас жилийн байдлаарх татварын дараах цэвэр ашиг нь 42.1 тэрбум төгрөг,  нийт актив 4 их наяд төгрөг байгаа ба сүүлийн гурван жил зах, зээл эзлэлт, нийт активаа дунджаар 8.1 хувиар нэмэгдүүлсэн.


Төрийн банкны 2023 оны “Бизнес төлөвлөгөө”-нд стратегийн тэргүүлэх 3 чиглэлийн дагуу зорилтууд дэвшүүлсэн ба 2023 оны 6 дугаар сарын 30-ний байдлаар явцын гүйцэтгэл 66.4% байна.

Дэлгэрэнгүй

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ТЭЗҮ-ИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

 2023.08.18 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсын баруун ѳмнѳд хэсэгт ѳндѳр агуулга бүхий илээр олборлох боломжтой Баянхөндий алтны төслийн хараат бус Техник Эдийн Засгийн Үндэслэл (“ТЭЗҮ” буюу “BFS”)-ийг шинэчлэн, үр дүнг танилцууллаа.

Дэлгэрэнгүй